“Алтан Ус” ХХК-ний товч танилцуулга

Манай компани нь 1997 оноос эхлэн барилгын металл-хуванцар хаалга цонх, шилэн фасад, интерьер-экстерьер хийх чиглэлээр мэргэшин ажиллаж Нисэх онгоцны төв буудал, Дорнодын цахилгаан станцын өргөтгөл шинэчлэл, ХААН Банк, Оргил худалдааны төв, Ford, Улаанхуаран, Бодь автоматив, Сонсголон зэрэг авто худалдааны төвүүд, Эрэл сургуулийн өргөтгөл, Soho мебель, Голомт Зүүн хүрээ хотхоны шилэн фасадууд зэрэг 400 гаруй обьектод томоохон ажлууд хийж гүйцэтгэсэн болно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

- Металл, хуванцар хаалга цонх, хана (Ronchetti, ROYAL, DECCO) - Барилгын даацын шилэн фасад, шилэн дээвэр, гонх, саравч, winter garden (JOYDON, АLUTECH) - Гаражын автомат хаалга: ахуйн болон үйлдвэрийн, ороогддог, хурдны ... (АLUTECH) - Тэгш хэм, лазер, байршил хэмжилт - тэмдэглэгээний багаж хэрэгсэл (KAPRO) - Хуванцар болон хөнгөн цагаан хаалга цонхны тоноглол , туслах хэрэгслийн брэнд барааны худалдаа (ОХУ-ын хуванцар цонхны тоноглол Internika, Elementis болон Dorma, ROEX…)

2005 онд “Хаан банк-төв” барилгын цонх, хаалга, фасад, зарим засал чимэглэл тохижилтын ажлууд, 2008 онд “Ford showroom” – ийн цонх, хаалга, шилэн фасад, шат саравч болон дотоод заслын зарим хэсэг, 2009 он “Улаанхуаран автомаркет” төвийн бүх шилэн хийцийн ажлуудыг гүйцэтгэсэн ба дээрхи барилгууд нь тухайн оныхоо 10 шилдэг барилгын нэг болсон юм.

Манай кампани нь 2007 оноос эхлэн “Барилга экспо” үзэсгэлэнд байнга амжилттай оролцож “Барилгын салбарт шинэ шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”, “Дулааны хэмнэлттэй хаалга цонхны шилдэг технологи нэвтрүүлэгч”, “Шилдэг аж ахуйн нэгж - 2010”, "Барилга ЭКСПО 2015" олон улсын үзэсгэлэн яармагаас "Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэгч" байгууллага мөн Монголын "ТОР - 50"  барилгын материал үйлдвэрлэгчийн нэгээр шалгарж нийт 9 номинацын тэргүүн шагналуудыг хүртсэн.

2007 оноос Италийн Ronchetti системийн металл, хуванцар хаалга цонхны технологи (EUR 45, EUR 56) 2008 оноос Евро - стандартын шилэн фасадны EUR А60 - JOYDON CONSTRUCTION системийн технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

2014 оноос  Италийн RONCHETTI EUR65 системийн дулаан тусгаарлалт сайтай металл цонх хаалга,  Ronchetti GDR40 системийн дотор зориулалтын хана, тамбур, балконы хаалт хийж эхэллээ.

2012 оноос эхлэн Европ, ОХУ-ын хаалга цонх, шилэн фасадны тоноглол туслах хэрэгслийн үйлдвэрлэгч - нийлүүлэгч ТБМ компаний албан ёсны борлуулагчаар ажиллаж хөнгөн цагаан болон хуванцар хаалга цонхны туслах хэрэгслүүд (Internika, Elementis, GEZE, MAXBAR, GIESSE ... зэрэг брэндүүд)-ийг оруулан зах зээлд нийлүүлж байна.

Түүнчлэн 2012 оноос Беларусийн “АЛЮТЕХ” группын ахуйн болон үйлдвэрийн зориулалттай төрөл бүрийн гараж, хашааны хаалга, хөнгөн цагаан цонх хаалга, фасад, тусгаарлах ханын зарим системүүд, түүнчлэн SAVIO, STUBLINA, ICSA, FAPIM зэрэг Европын тэргүүлэгч брэндүүдийн хаалга цонхны туслах хэрэгслүүдийг импортлон оруулж үйлдвэрлэлд хэрэглэж байна.

Манай компани нь 2014 оноос Италийн GIESSE брэндийн хөнгөн цагаан хаалга цонхны тоноглол туслах хэрэгслийг Монголын зах зээлд албан ёсны борлуулах эрхтэйгээр нийлүүлснээр цонх хаалганы эд ангийн найдвартай ажиллагаа, техник үзүүлэлтийг эрс дээшлүүлж, чанарын шинэ түвшинд гаргах боломжийг хэрэглэгч - үйлдвэрлэгчдэд нээж байна.

GIESSE нь 2002 оноос ОХУ-д, 2006 оноос Хятадын зах зээлд нэвтрэн орж өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг ба ОХУ-ын ТБМ, Беларусийн АЛЮТЕХ группүүд нь өөрсдийн хаалга цонх, шилэн фасадны системийн иж бүрдлийг GIESSE брэндийн тоноглолтойгоор зах зээлд нийлүүлдэг.

“Алтан Ус” ХХК нь 2014 оны 5-р сараас Италийн GIESSE брэндийн GOS /Giesse open source system/ - хөнгөн цагаан цонх хаалганы системийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг иж бүрэн цогцоор нь Монголдоо нутагшуулан хэрэгжүүлж эхэллээ. GOS нь GIESSE-ийн бизнес - технологийн шинэчлэлийн хамгийн төгс шинэ бүтээл бөгөөд дэлхийд танигдсан European Authorized test institute - олгосон CERTIFICATION CE EN 14351-1 чанарын стандартаар баталгааждаг.

Манай компаний GIESSE брэндийн GOS системийн хаалга цонхны шинэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нь “Европын чанарын СЕ сертификат”-аар баталгаажих бөгөөд доорхи цогц бүтэцтэй ажиллана:

-EMMEGI – Итали брэндийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, -EMMEGIsoft - програм хангамж: үйлдвэрлэлийн бүх процессын зураглал, тооцоо -GOS - ийн лицензтэй цонх хаалганы оргиналь профиль - бэлдэц цувимал -GIESSEv¬брэндийн цонх хаалганы тоноглол, жийргэвч, туслах хэрэгсэл /www.giesse.it/ -GO Technology – GIESSE - ийн үйлдвэрлэлийн процесс - чанарын технологийн мөрдөлт , СЕ – сертификатын баталгаажуулалт.

Мөн 2017 оны 6-р сараас Германы VEKA брэндийн SWINGLINE-70, SOFTLINE-82 системүүдийн хуванцар цонх хаалгыг Германы WINKHAUS брэндийн тоноглолтой, ELUMATEC тоног төхөөрөмж бүхий үйлдвэрлэлийн бааз, Герман технологийн мөрдөлттэй цогцоор нь Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлж байна.

Бидний амжилтын үндэс нь:

  • 20 жилийн ажлын баялаг туршлага
  • Чанартай материал, туслах хэрэгсэл
  • Өндөр нарийвчлал хүчин чадалтай техник-технологи             
  • Зөв маркетинг – менежмэнт
  • Нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудын баг

гэсэн цогцоор шийдсэнээр тодорхойлогддог.

Утас: 96112831     Вэб : www.altanus.mn     Имэйл: altanusu@yahoo.com