Манай компаний цахим хуудсанд зочилж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье. Манай компани нь 1997 оноос эхлэн барилгын металл-хуванцар хаалга цонх, шилэн фасад, интерьер-экстерьер хийх чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Бид энэ цахим хуудсаараа цонх, хаалганы үйлдвэрийн бүтээгдэхүүн хуванцар болон, металл цонх, хаалганууд, тэдгээрийн төрөл иж бүрдлүүдийн талаарх мэдээллүүдийг хүргэхийг зорилоо. Манай компани нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцсэн өргөн сонголттой хуванцар, металл цонх болон тэдгээрийг суулгах үйлчилгээг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Архангай, Хэнтий зэрэг аймгууд дахь салбар үйлдвэрүүдээрээ дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Бид өнөөгийн их бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа таатай байна. Харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийн үр шимээр компани маань улам бүр хөгжин цэцэглэж Монгол улсынхаа өнөөгийн их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Алтан Ус ХХК захирал

Хэрэглэгч та бүхэнд амжилт бүтээлийн дээд алдар хүндийн оргилыг хүсье!

Хүндэтгэсэн: “Алтан Ус” ХХК-ний Ерөнхий захирал Бэгзсүрэн