1995 оноос металл, хуванцар хүрээтэй цонх, хаалга, шилэн фасад, тусгаарлах хана болон барилгын материалын чиглэлээр ажиллаж буй үйлдвэрлэгч компани.
Манай компани нь 1995 оноос эхлэн металл, хуванцар хүрээтэй цонх, хаалга, шилэн фасад, тусгаарлах хананы үйлдвэрлэл, суурилуулалт, барилгын материалын худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Бид Монгол Улсын барилгын бүтээн байгуулалтад түүчээлэн оролцож, орчин үеийн барилга архитектурын хэв шинжийг тодорхойлохуйц, өнгө нэмсэн шилэн, хуванцар, металл хийцлэлүүдийг гаргах, байгаль орчинд ээлтэй, ухаалаг, технологийн шийдлүүдийг үйлдвэртээ нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. Олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлыг хангахуйц, Монгол орны цаг уурын нөхцөл байдалд тохирохуйц түүхий эдийг сонгон авч, Европ брэндийн тоноглол, туслах хэрэгсэл, эд ангийг бүтээгдэхүүндээ ашиглан үйлдвэрлэж байна.
Компанийн цонх, хаалганы үйлдвэр нь 2013 оноос техник технологийн шинэчлэл хийж эхлүүлснээр Европын чанарын CE сертификаттай Итали улсын GIESSE брэндийн GOS системийн хөнгөн цагаан эдлэхүүнээр хаалга, цонх үйлдвэрлэх төслийн ажлыг эхлүүлсэн. GIESSE компанитай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсын зах зээлд дэлхийн тэргүүлэх GIESSE брэндийн хөнгөн цагаан хаалга, цонхыг Европын чанарын CE сертификаттайгаар үйлдвэрлэх албан ёсны эрхтэй болсон.
Мөн 2013 оноос Беларус улсын ALUTECH үйлдвэрийн гаражийн хаалга, дотор тусгаарлах хана зэргийг үйлдвэрлэн эхэлж, 2016 оноос тус брэндийн шилэн фасад, цонх, хаалганы зарим бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ өргөжүүлж, 2019 оноос ALUTECH үйлдвэрийн албан ёсны үйлдвэрлэгчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2017 онд ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч ELUMATEC үйлдвэрийн хагас автомат үйлдвэрийн шугамыг суурилуулж, хуванцар хүрээтэй цонх, хаалганы үйлдвэрээ шинэчилж ашиглалтад оруулснаар ХБНГУ-ын VEKA үйлдвэрийн Монгол дахь албан ёсны анхдагч үйлдвэрлэгч болсон.
Мөн дэлхийд танигдсан GIESSE, VEKA, ALUTECH үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр, тэдний технологийн хяналт дор үйлдвэрлэл явуулснаар бүтээгдэхүүний чанар, насжилт, өнгө үзэмжид эрс дэвшлийг авчирч байна.
2021 онд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд шинээр 3 нэгж бүхий үйлдвэрийн байр, материалын агуулах, 4 давхар орчин үеийн шийдэл хийцлэлтэй showroom бүхий оффисын барилга байгууламжийг ашиглалтад бүрэн оруулж, тав тухтай тохилог орчинд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Металл, хуванцар хүрээтэй цонх, хаалга, шилэн фасад, тусгаарлах хана, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн.
Техник технологийн шинэчлэл хийж, GIESSE хөнгөн цагаан систем болон ALUTECH гаражийн хаалга, тусгаарлах хананы үйлдвэрлэлийг эхлүүлсэн.
ХБНГУ-ын ELUMATEC хагас автомат үйлдвэрийн шугам суурилуулж, VEKA үйлдвэрийн Монгол дахь албан ёсны анхдагч үйлдвэрлэгч болсон.
Баянзүрх дүүрэгт 3 үйлдвэрийн нэгж, материалын агуулах, showroom бүхий 4 давхар оффисын барилгыг ашиглалтад оруулсан.