Truspacer гуурстай шилэн багц
Truspacer нь шилэн багцын ирмэг хэсгээр дамжих дулаан алдагдлыг бууруулах зориулалттай, уян бүтэцтэй Warm Edge Technology шийдэл бүхий гуурс юм.
Truspacer-ийн бүтэц
- Бутил цавуу нь шил болон гуурс хоорондын битүүмжлэл алдагдахаас сэргийлнэ.
- Чийг шингээгч нь шил хоорондын орчны чийгийг шингээж, цан үүсэх эрсдэлийг бууруулна.
- Уян дулаан тусгаарлагч бүтэц нь дулааны гүүр үүсэхээс сэргийлж, шилэн багцын дулаан хадгалалтыг сайжруулна.
Давуу тал
- Цонхны ирмэг хэсгийн дулаан алдагдлыг бууруулна.
- Шил цантах эрсдэлийг багасгана.
- Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлнэ.
- Уян бүтэц нь шилэн багцын ашиглалтын хугацааг уртасгана.
